Зэсээр эмчилэх

2011-09-13 12:42

          Зэсийг эмчилгээнд гаднаас нааж тавих, буцалгаж шөлийг уух, зэс аяга сав хэрэглэл ашиглан эмчлэх, амандаа хөлхөх, зэс бөгж бугуйвч зүүж хэрэглэх. Гаднаас нааж хэрэглэх тохиолдолд зэс зоос, хавтгай зэс, нимгэн хуудсан зэсийг ашиглана. Зэсийг 2 талын гадаргаар 1 1 өдөр нааж хэрэглэсний дараа давастай усанд 10-15 минут буцалгаж, түүнийгээ өнгөлж зүлгээд дахин 2 өдөр хэрэглээд дахин өнгөлөх байдлаар хэрэглэнэ. Мөн 14 хоногт 1 удаа эмчилгээний зэсээ галд улайтган ариутгаж эмчилгээний идэвхийг нь сэргээнэ. Биед наагаад авсан зэсийг харагхад өнгө нь хувирч ногоондуу болсон бол эмчилгээ сайн хийгдэж байна гэж үзнэ. 1 хэсэгт өнгө нь хувирч байвал дараагийн өдөр өнгө хувирсан талруу нь ахиулж тавина. Зэсийг биед тогтоохдоо скоч хэрэглэх нь арьс үрэвсүүлэх талтай. Лент боолт тусгайлан бэлдсэн даруулгыг өөрсдөө хийж хэрэглэх нь зүйтэй. Зэс тавьж хөөхүүл эмчилгээг өвчний байдлаас шалтгаалан 14 хоногоос 6 сар хүртэл үргэлжлүүлнэ. Ихэвчлэн хүмүүс орой унтахдаа тавиад өглөө авдаг боловч өдрийн цагаар тавьж болно. Өдөрт 2-10 цаг тавина. Зарим шаардлагатай тохиолдолд 48 цаг тавих явдал бий. Зарим үед зэсээ авахад арьс улайж үрэвссэн байвал тэр хэсгийн арьсаа цэвэр бүлээн усаар угааж цэвэрлээд тос түрхэж амраах хэрэгтэй. Ийм үед дараагийн өдөр нь хөхүүлэх цагийг багасгах нь зүйтэй. Зэсний хэр зэрэг татаж байгааг зэс авах үедээ ажиглаж бай. Татахгүй болсон үед эмчилгээг зогсоож болно.

Зэс наахад биеийн халуун буурч өвчин намддаг. Зэс цус тогтоох, нян бактерийг устгах нөлөөтэй. Мөн зэс нь эрдэс давсны солилцоог идэвхижүүлж, нойр сайжруулах, төв мэдрлийн сестэмийг тайвшруулах, цусан дахь инсулины үйлчилгээ, цусны цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүдэг байна.

Эмчилгээний чиглэл: - Зэсийг хөхний үрэвсэл, хатуурал, умайн хоргүй хавдар зэргийг эмчлэх зорилгоор өвчтэй хэсэгт нь гаднаас нь нааж хэрэглэнэ. Эдгээр хавдрыг сорж үгүй болгох үйлчилгээ зэсэнд бий.

Ø  Аманд яр шарх гарахад зэсийг амандаа 2-3 хоног хүлхэх сайн. Хүүхдийн ам гэмтэхэд зэс халбага хөхүүлэх буюу хэрэглэдэг.

Ø  Хамар хоолойн өвчинг, бамбай булчирхай, багтрал, астамын үед хоолой дээрээ зэс тавьдаг.

Ø  Уушигны үрэвсэл, сүрьеэ, уушигны наалданги, уушиг устах, аргах мэнгэр, уушигны бусад өвчний үед урд талдаа уушиган дээр, ар талдаа далний харалдаа зэс нааж хөхүүлэх, зэс аяга тавга, тогой шанага хэрэглэх, зэстэй халуун усанд орох, зэс чанаж шөлийг нь уух, зэс саванд тараг хийж хонуулаад ногоормогц нь усаар шингэлж уух зэрэгээр эмчилгээ хийнэ.

Ø  Чихний архаг үрэвсэл, чихээр хатгуулах, булагтах, дүлийрэх, чих шуугих зэрэгт чихний ард зэс тавьж хөхүүлэх.

Ø  Хамрын дайвар хөндийн үрэвсэл гайморыт өвчний үед 2 нүдний доохон зэс тавина.

Ø  Бөөр давсагны өвчний үед тухайн өвчьэй газраа зэс тавьж хөхүүлнэ. Харин бөөр чуллужсан давсаг чулуутай бол зөвхөн өдөртөө бэлхүүсний бүсэн доороо зэс тавьж 2-3 сар эмчилгээ хийнэ.

Ø  Үе мөчний өвчин, нуруу, ууц, радикулет зэргийн өвчний үед ууц нуруундаа зэс тавьж хонох юмуу эсвэл зэс бүс, зэс утас бэлхүүсээрээ бүсэлж хэрэглэнэ. Хөл гарын үе мөчний өвчинд зэс бугуйвч, бөгж хэрэглэх, өвчтэй газраа эс тавих эмчилгээ хийнэ.

Ø  Цөсний үрэвсэл, хатуурал, чулуужилттай үед зэс нааж хөхүүлнэ.

Ø  Ходоод гэдэсний шархлаа, гэдэсний хатгалгаа зэрэгт өвчтэй газраа тавьж хөхүүлэх, зэс чанаж уух эмчилгээ хийнэ.

Ø  Мэс заслын дараах шарх, ослын үеийн гэмдэл, цээжний няцрал зэрэгт тухайн өвчтэй хэсэгт зэс тавибал нягтрал, нэвчдээс нь арилж шарх түргэн эдгэнэ.

Ø  Хэрэв зүрхээр хатгаж өвддөг бол эгэмний доод хонхорхойд зэс нааж 8-10 цаг болгоод авдаг. 10 хоноход өвчин намдана цаашид 30 хоног хүртэл үргэжлүүлнэ.

Ø  Хоргүй аливаа хавдрын тухайд тухайн хавдартай хэсэгт зэс наавал зохино. Зэс нь мөн туяа эмчилгээ хийлгэж буй хорт хавдартай өвчтөний цацарагын хортой үйлчилгээг сарниулдаг ажээ.

Ø  Толгой өвдөж буй үед тэр хэсэгтээ юмуу шанаан дээрээ зэс нааж тавьдаг.

Ø  Яс хугарсан үед зэсийг хөрөөдөж гарсан нунтагаас 0.1 гр-ыг авч сүү, цөцгий эсвэл өндөгний шартай хольж  7 хоногт 2 удаа ууна. Эсвэл зэс чанаж ууна.

Ø  Цус багадалттай цусны өвчтэй үед зэсийг гадна талаас цус төлжүүлэх хэсгүүдэд “хавирганы толгой, бурай далны толгой, гар хөлийн чөмөг, чөмөгний толгой зэрэг цэгүүдэд” гаднаас зэс тавих буюу буцалгаж шөлийг нь ууна.

Ø  Ходоод муутай хоол шингэдгүй гэх хүмүүс байнга зэс аяга хэрэглэж, хоол цай идэж уусны дараа аягаа долоож хэвшвэл 2-3 сарын дараа эдгэнэ. Харин зарим нэг хүмүүс зэс аяга хэрэглэхэд дотор муухайрч хар ногоон өнгийн зүйлээр бөөлжвөл зэс хэрэглэхээ зогсоож хэсэг хугацааны дараа хэрэглэнэ. Уг нь бөөлжих нь зэс тохирохгүйдээ биш зэс таны өвчинд нөлөөлж хорыг гаргаж буй хэрэг юм. Гэхдээ бөөлжин байж үргэжлүүлээд хэрэггүй учир хэсэг хугацаанд зогсоох нь зүйтэй.

Ангилал : Эрүүл мэнд | Нийтэлсэн : ganji | Уншсан (958) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. од :
    2013-12-30 12:08

    yost ih bayarlalaa ih heregtei medeelel baina

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл